Украиныг НАТО-д элсүүлэхэд бэлтгэх, байгууллага дундын комиссыг Украины ерөнхийлегч Виктор Янукович устгалаа. Зарлигын эхийг бямба гаригт ерөнхийлөгчийн сайтад байрлуулсан байна. Хуучин ерөнхийлөгч Виктор Ющенкогийн саналаар 2006 онд байгууллага дундын энэ комиссийг байгуулсан билээ. Украины шинэ удирдагч сонгуулийн өмнөх кампант ажлын үед болон төрийн эрхэнд гарсны дараа ч «улс орныг НАТО-д элсүүлэх асуудал нэн тэргүүний ажил биш» гэж мэдэгдсэн билээ. «Украин улс төвийг сахих бөгөөд НАТО-той хамтын ажиллагааны өнөөгийн түвшин хангалттай» гэж тайлбарлалаа. Бас өөр нэг зарлигаар, евро атлантад нэгтгэх үндэсний төвийг устгасан байна.