«Союз» жолоодлогот хөлөг ОУСС-тай залгагдлаа. Нислэгийг удирдах төвөөс мэдээлснээр залгалт автомат дэглэмээр явагдсан бөгөөд экипажийн оролцоо шаардагдсангүй. ОУСС-д ирсэн Оросын сансарын нисгэгч Александр Скворцов, Михаил Корниенко, НАСА-гийн нисгэгч Трейси Колдуэлл-Дайсон нарын биеийн байдал сайн байна. Тэднийг угтаж авсан Олег Котов, Тимоти Кример, Соити Ногути нар тэдэнд ажлын байр бэлдэж, хамтарсан үдийн хоолны цэс бэлджээ. Тэд энэ багаараа, хуучин нөхдүүд нь эх дэлхийдээ буцах 5-р сарын сүүлч хүртэл ажиллана. Харин 6-р сарын дундуур, 3 хүний бүрэлдхүүнтэй ээлжит баг очих бөгөөд Скворцов, Корниенко, Колдуэлл-Дайсон нар томилолтынхоо үлдсэн хугацааг тэдэнтэй цуг өнгөрүүлнэ. Сансарын нигэгчид 9-р сарын дундуур, Эх дэлхийдээ эргэж ирнэ.