Орос, Францийн цэргийн хөлөг онгоцуудын хамтарсан хээрийн сургууль Баранцевийн тэнгист эхэллээ. Францийн ТЦФ-ын «Шевалье Поль» мин тээгч хөлөг болон оросын «Североморск» том завь эсэргүүцэгч хөлөг онгоцууд тэнгист гараад байна гэж Хойд флотын штабаас ИТАР-ТАСС-д мэдээлсэн байна. Хээрийн сургуулийн явцад алан хядах ажиллагааны аюулыг сөрөн зогсох үйл ажиллагааг боловсруулж байна. Үүнээс өмнө францийн хөлөг онгоц 4 өдрийн ажлын айлчлалаар Североморскын гол флотын бааз дээр байрлаж байсан байна. Оросын далайчид болон францийн зочид далайчдын ахуй амьдралтай танилцаад зогссонгүй бас биен тамирын уралдаан тэмцээнд оролцсон байна.