Оросын засгийн газрын тэргүүн В.Путин, ажлын айлчлал хийсэн Венесуэл улсаас, бямба гаригийн орой Москвад буцаж ирлээ. Энэ тухай, ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчидэд мэдээллээ. Путиныг дагаж явсан оросын төлөөлөгчдийн мэдээлснээр, Каракаст хийсэн тохиролцооны амжилтыг хэт үнэлэж болохгүй. Гарын үсэг зурсан баримт бичгийн тоо нь гол биш эх орны эдийн засагт болон орос, венесуэлийн харилцаанд өгөх хавсрага шинж нь чухал юм гэж тэр нэмж хэлсэн байна. Венесуэлийн «Хунин-6» том нефтийн орд газрыг эзэмшихэд оросын консорциумыг оролцуулах болсон баримт бичигт гарын үсэг зурсан явдал үнэхээр чухал гэдгийг тэмдэглэлээ.