Бямба гаригт Венад нээгдсэн оросын эх орон нэгтнүүдийн европын бага хуралд оролцогчдын анхаалын төвд, 1941-1945 оны Агуу их, Эх орны дайны ялалтын 65 жилийн ойн баярыг тэмдэглэхэд бэлтгэх асуудал байлаа. Оросын ГХЯ-ны эх орон нэгднуудтэй ажиллах департаментын захирал Александр Чепурин энэ тухай мэдээллээ. «Гадаадад амьдарч байгаа оросууд маань яруу алдарт ялалтыг ёс төртэй тэмдэглэхийн тулд цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө үл хайрлаж байгаа нь биднийг баярлуулж байна гэж» тэр хэллээ. Бага хуралд оролцогчид Австрын нийслэлд байдаг Зөвлөлтийн чөлөөлөгч цэргийн хөшөөнд улаан лиш цэцэг өргөлөө. 1945 онд болсон Венийг чөлөөлөх дайнд Зөвлөлтийн армийн 26 мянган цэрэг офицерууд амь насаа алдсан билээ.