Өнөөдөр бүх дэлхий даяар христос шашинтнууд, Христийн амилсан өдөр буюу улаан өндөгний баяраа тэмдэглэж байна. Энэ жил, энэ баярын өдөр, үнэн алдартан, католик, протестант зэрэг христийн урсгалуудад нэг өдөр тохиолоо. Москвагийн Аврагч Христийн сүмд болсон баярын мөргөлийг Бух оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл удирдаж явууллаа. Шөнө дундын үед Кирилл лам нар болон ардуудтай цуг Москвагийн гол сүмыг тойрч загалмайн аян хийлээ. Улаан өндөгний баярын хурал, мөргөлд 5000 мянган хүн оролцсон байна. Гол сумд ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин нар хүрэлцэн иржээ. Тэргүүн хамбаар удирдуулсан лам нар Иоаннын Евангелиег бүх хритос шашинтнуудын эв нэгдлийг илэрхийлэж 16 хэл дээр уншлаа. Иерусалимд байдаг Бурханы шарилын сүмд Агуу бямба гаригт асаадаг Ариун галыг, Андрей Первозваннын сангийнхан гол сүмд авчирлаа. Сүсэгтэн олныг улаан өндөгний баяр баясгаланг зурх сэтгэлдээ аль болох удаан хадгалахыг тэргүүн хамба Кирилл ерөөлөө. Энэ баяр баясгалан хүмүүст нүгэл хилэнцийг тэвчиж, тэсвэр тэвчээртэй, эр зоригтой, бие биеэ хайралдаг байхад нь тусладаг гэж тэр хэллээ. Улаан өндөгний баяр бол сүм хийдийн агуу их баяр билээ. Шинэ гэрээслэлийн дагуу аврагч Христос хүн төрлөхтний нуглийг наминчилж хэрээсэн дээр цовдлуулж амьсгал хурааснаас хойш 3 хоногийн дараа дахин амьдарсан юм. Христийн амь орсон явдал нь нүгэл, үхлийг ялж, шинэ эрнийг эхлүүлсэн билээ.