Валентина Терешкова анхны эмэгтэй сансарт ниссэнээс хойш хагас зуун жил хүрэхгүй хугацаанд эмэгтэйчүүд “сансрын орон зайн эзэгтэйн” үүргийг бүрэн биелүүлэх болжээ. Хэд хоногийн дараа тойрог замд анх удаа гурван америк, нэг япон дөрвөн эмэгтэй очино. Гурван сансрын нисэгч тухайлбал сансарт хэдийн очиж байсан НАСА-ийн сансрын нисэгч Трейси Колдуэлл-Дайсон нарын суусан Оросын “Союз” хөлөг баасан гариг Байконур сансрын буудлаас хөөрлөө. “Союз” хөлөг 4-р сарын 4-нд олон улсын сансрын станцтай залгагдана. Дараагийн өдөр нь буюу 4-р сарын 5-нд америкийн Канавералын хошууны сансрын буудлаас гурван эмэгтэй нийт 7 сансрын нисэгч суусан “Дискавери” хөлөг олон улсын сансрын станцыг зорино. Сансарт анх удаа нисч байгаа 34 настай Дороти Меткалф-Линденбургер, японы сансрын нисэгч 39 настай Наоко Ямазаки, мөн туршлагатай сансрын нисэгч 44 настай Стефани Уилсон нар юм. Сансарт улам олон эмэгтэй ниснэ гэж Стефани Уилсон үзэж байна. “Бид хамгийн эхэнд байна. Гэхдээ энэ их том эхлэл. Эмэгтэйчүүд сансарт эрэгтэйчүүдийн гүйцэтгэдэг даалгаврыг биелүүлж байгаа гэж тэрээр хэлэв.