Украины ерөнхийлөгч Виктор Янукович 2012 он хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний шувтаргыг улс орондоо зохион явуулж, үүнд бэлтгэх ажил хариуцсан хороог тэргүүлнэ. Украины Киев, Донецк, Львов, Харьков, Польшийн Варшав, Вроцлав, Гданьск, Познан хотод шувтаргын тоглолтыг зохион явуулахаар төлөвлөж байна. Киев хотод цэнгэлдэх хүрээлэнг заасан хугацаанд барьж дуусгахгүй бол тэмцээнийг тус улсад зохион явуулах эрхийг хасна гэж Европын хөл бөмбөгийн ассоцацийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини гуравдугаар сарын эцэст хэлсэн юм.