Лондон хотод 2012 оны олимпийн наадамд ArcelorMittal Orbit нэртэй 115 метрийн өндөр шинэ хөшөө сүндэрлэнэ. Наадмын шинэ хөшөө дурсгал нь америкийн Эрх чөлөөний хөшөөнөөс 22 метрээр илүү өндөр байна. Энэтхэг гаралтай Британийн зураач Аниш Капур шинэ хөшөөний загварыг зохион бүтээжээ. Олимпийн наадмын цагираг бүхий мушгиралдсан хэлбэртэй энэ хөшөө америкийн “галзуу хулганы” замыг санагдуулж байна. Үүнийг гүн улаан өнгөөр будаж, орой дээр нь өндөрөөс бараа харах талбай байгуулна. Их Британийн нийслэлийн Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд ArcelorMittal Orbit байгуулна. Төсөл 19 сая фунт стерлингээс илүү байна гэж Би-Би-Си компани уламжлав.