Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өмчийн байдлаас үл хамааран ахмад дайчдад орон сууц олгох хуулинд өөрчлөлт оруулах төслийг парламентын доод танхим Улсын Думд хэлэлцүүлэхээр орууллаа. Тэрээр 2-р сарын дундуур эх орны дайны ахмад дайчдад орон сууц олгох зарлигийг биелүүлэхэд саад болж байгаа хуулийн зөрчлийг арилгахыг засаг захиргаандаа үүрэг болгосон гэж РИА-Новости агентлаг дамжуулав. Ахмад дайчин орон сууц авахын тулд амьжиргааны түвшин доогуур болохоо батлах ёстой хуулийн хэм хэмжээг бүс нутагт өргөн ашигладаг тухай төрийн тэргүүн нийгэм хангамжийн асуудал эрхэлсэн хуралдааны үеэр тэмдэглэв. Орос улсын ерөнхий сайд В.Путин 3-р сарын 30-нд Ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчдад орон сууц олгоход 34,5 тэрбум рубль хуваарилахаар шийдвэрлэсэн юм.