НҮБ байгал, ус, эрчим хүчний нөөцийн асуудлыг шийдэхэд төв Азийн орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна. Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун баасан гаригт Ашхабад хотноо Төв Азид сэрэмжлүүлэх дипломат харилцааны асуудал эрхэлсэн НҮБ-ын төв байранд ийнхүү мэдэгдэв. Пан Ги Мун тус бүс нутгийн орнуудтай танилцах айлчлалаа Туркменээс эхэлж байна. Тэрээр Туркмены ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовтай уулзсан байна. Ашхабадын төв эрчим хүчийн нөөцийг хадгалах, терроризмаас сэргийлэх, хил дамнасан гэмт хэрэг, хүн хулгайлах зэрэг чухал асуудлаар НҮБ болон төв Азийн орнуудтай түншлэх чухал ач холбогдолтой хэмээн ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэсэн байна. Тус төв ТУХН-ийн орнууд, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, зэрэг олон улсын бусад байгууллагтай нягт хамтран ажиллаж байгаад Пан Ги Мун сэтгэл хангалуун болохоо илэрхийлэв. “Улс бүрт орчин үеийн сорил хүнд байна. Үүнийг дангаараа шийдэх аргагүй тул зохицуулалт, түншлэл шаардлагатай” гэж НҮБ-ын тэргүүн тэмдэглэв.