Орос, АНУ-ын хоёр талын харилцаанд нааштай ерөнхий өөрчлөлт гарлаа. Москва, Вашингтоны эдийн засгийн яриа хэлэлцээний хүрээнд ээлжит уулзалтын дүнг гаргахдаа Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Андрей Денисов энэ тухай мэдэгдэв. Ерөнхийлөгч Барак Обама засгийн эрхийн гарсны дараа хоёр талын харилцааг “дахин ачаалласны дүнд” энэ бүхэн боломжтой болсон гэж тэрээр хэлэв. Орос улс оролцож байгаа эдийн засгийн яриа хэлэлцээнд чиглэсэн олон талын уулзалт их болж байгаа нь харилцааг хэвийн болгоход дөхөмтэй байна гэж Оросын дипломатч тэмдэглэсэн юм. Орос улсыг ДХБ-д элсүүлэх зориг АНУ-д бий хэмээн Денисов тэмдэглэв. Үүнийг тодорхой үр дүнд хувиргах шаардлагатай гэж тэрээр хэлэв. Орос, Казахстан, Белорус зэрэг Гаалийн холбоо зэрэгцэн байгуулж байгаа өнөөгийн нөхцөлд оросын байр суурийг америкийн тал сайнаар ойлгох хэрэгтэй байна гэж Итар-Тасс агентлаг түүний ярьсныг иш татан мэдээллээ. Үүнээс гадна Гадаад хэргийн дэд сайд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай гэрээ бэлтгэх зэрэгт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнөөс хасаагүй гэж Гадаад хэргийн дэд сайд уламжлав.