Латвийн нийслэл Рига хотод Европт цорын ганц Нарны музей нээгдлээ. Музейд нарны сэдэвтэй 300 орчим зураг тавьсан байна. Эдгээр зураг одон оронтой шууд бус хамаатай. Янз бүрийн ард түмэн нарыг юу гэж үздэгийг музейн үзмэр илтгэнэ. Оросын гэзэгтэй, ягаан хацартай нар, Индонезийн муурын хошуутай нар, Майорк арлын гунигтай нар, АНУ-ын залжин нүдтэй нар, Мексикийн зураас, хохимой толгойтой нар зэрэг юм. Хоёр зуун жилийн настай африкийн баг хамгийн үнэ цэнэтэй үзмэрийн нэг байна. Хамгийн хүнд жинтэй нарыг 15 кг хүрлээр хийжээ, америкийн нар дуулж, фин нар шүдээ ярзайлган инээсэн байна. Музейн эзэгтэй Ивет Гражул, Нар ямагт сайн сайхныг бэлэгддэг гэлээ.