0Оросын “Союз” жолоодлогот хөлөг Олон улсын сансрын станцыг зорьж байна. “Союз” хөлөг Орос улс Казахстанд түрээсэлдэг Байконур сансрын буудлаас өнөөдөр өглөө хөөрлөө. “Союз” хөлөгт оросын сансрын нисэгч Александр Скворцов, Михаил Корниенко, америкийн сансрын нисэгч Трейси Колдуэлл-Дайсон нар байна. Тэд 4-р сарын 4-нд олон улсын сансрын станцад очино. Багийн томилолт 6 сар үргэлжилнэ. Энэ хугацаанд сансрын нисэгчид оросын ачааны “Прогресс”гурван хөлөг, хоёр эсвэл гурван шаттл хөлөг хүлээн авч, задгай сансарт хоёр удаа гарч, америкийн хөлгөөр 6-р сард ирэх МИМ-1 оросын судалгааны модулийг залгах юм.