Орос улсын засгийн газар DRM /Digital Radio Mondiale/ тоот нэвтрүүлгийн европын системийг улс орондоо нэвтрүүлэхээр шийдлээ. Харин “Оросын дуу хоолой” радио “тоот хувьсгалыг” хэдийн хийсэн юм. Орос улсын радио компани долоон жилийн тэртээ дээд зэргийн радио технологийн стандартыг улсдаа хамгийн түрүүнд нэвтрүүлсэн билээ.  Аж үйлдвэр өндөр хөгжсөн бүх улс тоот нэвтрүүлэгт шилжих асуудлыг шийдсэн байгаа. Дэлхийн тоот хувьсгалыг бүр 12 жилийн тэртээгээс бэлтгэж эхэлснийг мэдэх хүн цөөн. 1998 оноос DRM форматаар радио нэвтрүүлэг цацаж эхэлсэн. Энэ консорциумд “Би-Би-Си”, “Германы долгион”, “Олон улсын францын радио” зэрэг 100 гаруй радио станц багтдаг. Техникийн дэлгэрэнгүй мэдээллээс зайлсхийж, товч тайлбарлавал DRM нь богино, дунд, урт долгион зэрэг радиогийн бүх үелзлийн царт шинэ тоот технологи нэвтрүүлэх цорын ганц систем юм. DRM дохионы өөр нэг давуу тал нь бусад стандарттай харьцуулбал шуугианаас дээд зэргээр хамгаалсан тул өргөн уудам нутаг дэвсгэрт нэвтрүүлэг дамжуулахад нэн чухал билээ. Олон улсын консорциумын удирдлагад багтдаг “Оросын дуу хоолой” радио нь Орос улсад тоот радио нэвтрүүлгийг үндэслэгч юм. Радио компани 2003 оноос DRM стандартаар хэд хэдэн удаа нэвтрүүлэг дамжуулж, амжилттай туршисанаас хойш өдөр бүр “тоот” форматаар нэвтрүүлэг дамжуулж байна гэж “Оросын дуу хоолой” радиогийн зөвлөх Рашель Ставиская ярив. Өнөөдөр “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг орос, англи, герман, франц дөрвөн хэлээр тоот стандартаар европын орнуудад сонсох боломжтой. Үүнээс гадна бид Хятад, Энэтхэгтйн нутагт нэвтрүүлгээ цацаж байна. Шинэ технологи нэвтрүүлснээр бидэнд өргөн боломж нээгдсэн. Тоот радио чанарын хувьд компакт дискийн дугаралтаас ялгарахгүй. Радио компани арабын орнууд, мөн латин Америкийн орнуудад “тоот” форматаар нэвтрүүлэг дамжуулахаар төлөвлөж байна.
Радиогийн ирээдүй DRM форматтай нэвтрүүлэг гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүний гол давуу тал нь МР3-плейртэй төстэй дээд зэргийн сайн чанарын дуугаралттай юм. Тэгэхлээр бүх тивд, 30 гаруй хэлээр нэвтрүүлэг цацдаг “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг ойрын ирээдүйд дэлхийн аль ч өнцөгт гайхалтай чанартай сонсох боломжтой. Үүнээс гадна DRM систем нь гадаадын орнууд төдийгүй өргөн уудам нутагтай улс орны дотор дохио дамжуулах хамгийн төгс технологи юм. Тиймээс Орос улс тоот радио нэвтрүүлэг дамжуулахад энэ системийг сонгосон. Тэгэхлээр “тоот” гэдэг нь өнөөгийн бодит байдал билээ. Энэ стандартаар радио нэвтрүүлгийг бүрэн дамжуулахын тулд зохих бааз суурийг бүрдүүлэх хэрэгтэй. Товчхондоо нийт хүн амын үндсэн хэсгийг тоот радио хүлээн авагчаар хангах хэрэгтэй гэж Рашель Ставиская ярив.  Тоот дохио бүхий хүлээн авагчйг янз бүрийн оронд хэдийн худалдаж эхэлсэн ч, одоохондоо өндөр үнэтэй, цөөхөн байна. Шинэ үеийн ийм техниктэй хүн хэд хэдэн давуу тал, шинэ боломжийг өөртөө нээнэ. Дуут дохионы зэрэгцээ текст мэдээлэл, гэрэл зураг, дүрс бичлэг дамжуулах боломжтой. Европын ижил төстэй техникээс чанарын хувьд юугаар ч дутахгүй авсаархан, автомашины гайхалтай тоот хүлээн авагчийг оросын үйлдвэрлэгчид үйлдвэрлэж эхэлснийг тэмдэглэх хэрэгтэй. Орос улс 2015 онд телевиз радиог тоот форматад шилжүүлж дуусгана. Энэ үед чанартай, өндөр биш үнэтэй хүлээн авагчийг бөөнөөр үйлдвэрлэж эхэлбэл радио нэвтрүүлэгт үнэхээр шинэ эрин эхэлнэ.
Орчуулсан Г.Нарангарав