Ерөнхийлөгч Д.Медведев Орос улсад параолимпийн спортыг хөгжүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст спортын байгууламжийн сүлжээг өргөжүүлж, тусгай дэд бүтцийг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургууль, сэргээн эмчлэх төв байгуулна. 2014 онд Сочи хотод болох наадмын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бүх объектад саадгүй нэвтрэх боломж бүрдүүлнэ хэмээн төрийн тэргүүн амлав. Хэвийн бэлтгэл хийхэд материаллаг дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж Д.Медведев хэллээ. Параолимпийн наадамд оролцсон 450 хүн өнгөрсөн жилээс ерөнхийлөгчийн тэтгэлэг авч байгааг тэрээр санууллаа. Канадын Ванкувер хотод болсон параолимпийн наадмын үеэр Орос улсын шигшээ баг тамирчид гялалзсан амжилт гаргаж, нийт багийн дүнгээр нэгдүгээр байр эзэлсэн юм. Оросын тамирчид 12 алт, 16 мөнгө, 10 хүрэл зэрэг нийт 38 медаль хүртсэн байна.