Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев парламентын тэргүүлэх намын удирдагчидтай өнөөдөр уулзаж, Москва болон Кизлярт алан хядах ажиллагаа болсны дараа нийгмийн байдлыг хэлэлцлээ. “Нэгдсэн Орос улс” намын эрх баригч Дээд зөвлөлийн тэргүүн, Улсын Думын дарга Борис Грызлов, “Шударга Орос улс нам”удирдагч, Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов, ОХУ-ын Коммунист намын тэргүүн Геннадий Зюганов, Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский нар төрийн тэргүүнтэй санал солилцжээ. Уулзалт террорист аюул заналын эсрэг тэмцэх арга хэмжээг уялдуулахад чиглэсэн байна. “Нэгдсэн Орос улс” намын гишүүд төр засаг, нийгмийн хүчин чармайлтыг бэхжүүлэхэд илүү их хүч чармайлт тавихыг санал болгожээ. Ерөнхийлөгч пүрэв гаригт Дагестанд хүчний байгууллагын төлөөлөгчидтэй уулзахад ийм алхам хийх шаардлагатай гэж хэлсэн юм. Москвагийн метронд 3-р сарын 29-нд болсон алан хядах ажиллагааны үеэр 39 хүн үрэгдэж, 95 хүн эрүүл мэндээрээ хохирчээ. Үүнээс хойш хоёр хоногийн дараа Кизляр хотод болсон дэлбэрэлтэд 10 хүн үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан юм.