Москвагийн метронд алан хядах ажиллагаа үйлдсэн амиа золиослогч нэг эмэгтэйн хэн болохыг тогтоолоо. Дагестаны “амир” хэмээн нэрлэдэг Умалата Магомедовын бэлбэсэн эхнэр Женнет Абдурахманова байна. Умалата Магомедовыг өнгөрсөн оны адагт устгасан юм. Одоохондоо энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байна.