НАТО пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулахад хамтран ажиллахыг Орос улсад уриалсан гэж тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен болгарын “Стандарт” сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Түүний хэлснээр “Америкийн төслийн тухайд, мөн НАТО энэ чиглэлээр авах арга хэмжээнд түгших шалтгаан Орос улсад байхгүй”гэж тэрээр хэллээ. “Бид дурын аюулыг хэлэлцэж байсан, цаашид үргэлжлүүлэн хэлэлцэнэ” гэж ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ. Тохиромжтой үед пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг нэгтгэх боломжтой эсэхийг эвсэл судлахад бэлэн хэмээн НАТО-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн оны 12-р сард сануулсан юм. НАТО-ийн орнууд төдийгүй Орос улсыг хамгаалах пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем шаардлагатай гэж Расмуссений хэлснийг ИТАР-ТАСС агентлаг иш татан уламжлав. Тэгсэн ч зүүн Европт америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах төлөвлөгөөг Орос улсын аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн Орос улс үзэж байгаа юм.