Нью-Йоркийн бирж дээр нефтийн үнэ сүүлийн жил хагасын хугацаанд дээд хэмжээнд хүрлээ. Арилжааны эцэст баррель нефтийг 84 доллар 87 центээр худалдаж байв. Сүүлийн хоёр сард нефтийн үнэ бараг 15 доллароор нэмэгдсэн байна. Үнэ өсч байгаа үндсэн шалтгаан нь зах зээлд оролцогчид эдийн засаг хямарлаас гарч байгаа гэх өөдрөг бодолтой байгаагаас үүдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Мөн долларын евро болон бусад валюттай харьцах ханш буурсан нь “хар алтны” үнэ өсөхөд нөлөөлж байна.