Москвагийн метронд болсон алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн Москвагийн оршин суугч 18 хүнээс 13 хүнийг пүрэв гаригт нутаглууллаа. Хованск, Николо-Архангельск, Митинск болон бусад оршуулгын газар мянга мянган хүн салах ёс гүйцэтгэхээр иржээ. Амь үрэгдсэн хүмүүсийг танихгүй ч, тэднийг садан төрлийн хүмүүс, анд нөхдийнх нь хамт сүүлчийн замд нь үдэхээр ирсэн хүн тэнд олон байлаа. Москвагийн уугуул таван хүнийг баасан гаригт нутаглуулна. Тамбов муж, Краснодар, Курск, Ростов-на-Дону, Якутск, Украин, Тажикистанд пүрэв, баасан гаригт амь үрэгдсэн хүмүүстэй салах ёс гүйцэтгэнэ. Нийслэлийн метроны Сокольнический шугамын “Лубянка”, “Парк культуры” өртөөнд хүмүүс их зорчдог “оргил цагт” хоёр дэлбэрэлт болсон юм. Алан хядах ажиллагааны үеэр 39 хүн үрэгдэж, 95 хүн эрүүл мэндээрээ хохирчээ.