Москвагийн метроны удирдлага “газар доорх” радио холбоог сайжруулахаар төлөвлөж байна. Тэд нэг бүст холбоо барих сувгийг 20-оос 150 хүртэл нэмэх бодолтой байна. Нийслэлийн метроны дарга Дмитрий Гаев “Риа Новости” агентлагт энэ тухай уламжлав. Метроны “Лубянка” болон “Парк культуры” өртөөнд болсон дэлбэрэлтийн үеэр тэрээр нийслэлийн метроны аль ч өнцгөөс саадгүй холбоо барьж байжээ. Алан хядах ажиллагаа болсон өдөр үүрэн телефон утасны холбоо тасалдаж аврагчдад их хүнд байсан тухай Онц байдлын яамны удирдах газрын орлогч дарга Юрий Беседин ярив. Аврах ажиллагаанд хоёр мянга орчим хүн оролцож, тэдэнд эмч, штаб болон бусад албадтай байнга холбоо барих шаардлагтай байсан юм.