Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Дагестанд төлөвлөгөөнөөс гадна ажлын айлчлал хийж, Мсоквад ирсэн тухай төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова уламжлав. Махачкалад ерөнхийлөгч хууль сахиулах байгууллага, тусгай албад, бүс нутгийн удирдлагуудтай энэ долоо хоногт Москвагийн метро болон Киязляр хотод болсон алан хядах ажиллагаатай холбогдуулан терроризмтай тэмцэх асуудлаар зөвлөлгөөн хийлээ. Төрийн тэргүүн баасан гаригт Улсын Думд төлөөлөлтэй улс төрийн намын удирдлагуудтай уулзахдаа энэ сэдвийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. "Энэ уулзалт өчигдөр болох байсан ч, ерөнхийлөгч Дагестанд айлчилсантай холбогдуулан уулзалтыг баасан гаригт хойшуулсан юм" хэмээн Тимакова санууллаа. Москвагийн метронд даваа гаригт "Лубянка", "Парк культуры" өртөөнд хоёр дэлбэрэлт болох үеэр 39 хүн үрэгдэж, 90 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон юм. Дагестаны Кизляр хотод лхагва гаригт цагдаагийн орхисон автомашиныг дэлбэлж, дараа нь амиа золиослогч этгээд  хэргийн газар ажиллаж байсан шуурхай албаны ажилтнуудыг дэлбэлсэн байна. Энэ үеэр 12 хүн үрэгдэж, 20 гаруй хүн хохирчээ.