Бүх оросын хүн амын тооллого Баруун Сибирийн хойд хэсэгт орших Ямал хойгоос эхэллээ. Оросын ихэнх бүс нутагт 10-р сард хүн амын тооллого эхэлнэ. Тус аралд 4-р сард “буга өсгөх” уламжлалт өдрөөр нутгийн 10 мянга орчим оршин суугч цугладаг тул хугацаанаас өмнө ийнхүү хүн амыг тоолж байна. Хойд нутгийн уугуул оршин суугчид дахин тундрт тарж явахаас өмнө тоолбол хялбар байна. Орос улсад бүр татар-монголын довтолгооны үеэс хүн амыг тоолж эхэлжээ. Тэр үед татвар ногдуулах өрхийг тооцдог байсан аж. ОХУ-д хамгийн сүүлд 8 жилийн тэртээ хүн амын тооллого явуулсан юм. 2010 оны 1-р сарын 1-нд хүн амын тоо 141 сая 927 мянга байжээ.