Хятад улс Ираны цөмийн асуудлыг тайван замаар зохицуулахыг дэмжиж байна гэж Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Цинь Ган баталлаа. Бээжин Тегераны эсрэг хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаа тухай АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Сюзан Райс лхагва гаригт мэдэгдсэн юм. Хятадын дипломатч энэ мэдээллийн талаар огт тайлбар хийсэнгүй. Хятад улс Иран цөмийн зэвсэгтэй болж, дэлгэрүүлэхийн эсрэг байгааг тэрээр тэмдэглэв. Үүний зэрэгцээ Тегеран Цөмийн эрчим хүч хөгжүүлэх эрхтэй болохыг Цинь Ган мөн тэмдэглэсэн юм. Вашингтонд 4-р сарын 12-13-нд болох цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ху Зиньтао оролцоно гэж дипломатч уламжиллаа. Хятадын байр суурьт “хөдөлгөөн” гарсан талаар мэдэгдэл тарсан даруйд цөмийн асуудлаарх яриа хэлэлцээнд Иранаас оролцож байгаа гол хүн, Ираны Аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Саид Жалили Бээжинд иржээ.