Женев хотноо болж өнгөрсөн Өвөркавказын аюулгүй байдлын асуудлаарх олон улсын ээлжит хэлэлцүүлгийн дүнд Абхаз сэтгэл дундуур байна гэж Абхазийн ерөнхийлөгчийн төлөөлөгч Вячеслав Чирикбы мэдэгдэв. Хэлэлцүүлэгт Орос, Гүрж, Абхаз, Өмнөд Осет, мөн Европын Холбоо, НҮБ, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага зэрэг зуучлагч бүлэг оролцсон юм. Гүрж Абхаз болон Өмнөд Осетид хүч үл хэрэглэх тухай хэлэлцээр байгуулах баримт бичгийн төслийг Орос улс санал болгосон гэж Чирикбы хэлсэн юм. Харин Гүржийн тал энэ хоёр бүгд найрамдах улсыг урьдын адил өөрийн бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзэж, хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зурахаас эрс татгалзаж байгаа юм. Үүний зэрэгцээ НҮБ, Европын Холбоо, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага Тбилисийн шалтгааныг дэмжиж, оросын санал болгосон баримт бичгийн төслийг хэлэлцэхээс зайлсхийж байна хэмээн Абхазийн төлөөлөгч мэдэгдсэн юм.