Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлгөөн хийхээр Дагестанд хүрэлцэн ирлээ. Бүгд найрамдах Махачкала улсын нийслэлд болж байгаа энэ уулзалтад Хойд-Кавказын холбооны тойргийн бүгд найрамдах улсуудын удирдлагууд оролцож байна гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимаковя уламжлав. Дагестаны Кизляр хотод лхагва гаригт болсон хоёр хүчтэй дэлбэрэлтэд 10 хүн үрэгдэж, 37 хүн эрүүл мэндээрээ хохирчээ. Эхний дэлбэрэх хэрэгсэл Дотоод хэргийн хэлтсийн байрны урд амиа золиослогч этгээдийн жолоодож явсан “Нива” маркийн минажуулсан машинд ажиллажээ. Дараа нь амиа золиослогч хоёр дахь этгээд хэргийн газар ажиллаж байсан шуурхай албаны ажилтнуудын дунд өөрийгөө дэлбэлсэн байна. Москвагийн метроны “Лубянка” болон “Парк культуры” өртөөнд дэлбэрэлт болсноос хойш хоёр хоногийн дараа дээрх алан хядах ажиллагаа болсон юм. Энэ үеэр 39 хүн үрэгдэж, 100 орчим хүн эрүүл мэндээрээ хохирсон байна. Ерөнхийлөгч Д.Медведев Орос улсын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүдтэй хийсэн зөвлөлгөөний үеэр Москва болон Кизляр хотод болсон алан хядах ажиллагаа нь нэг гинжний үе бөгөөд байдлыг тогтворгүйжүүлэх байдал гаргуулахгүй хэмээн амласан юм.