Андрей Хржановскийн “Бүтэн хагас өрөө эсвэл Эх орондоо хийсэн сэтгэлийн аялал” нэртэй кино Москва хотноо 2009 оны үндэсний кино урлагийн “Ника” шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг киногоор шалгарчээ. Энэ кино шилдэг найруулагчийн ажил, мөн кино зохиол гэсэн төрөлд дээрх шагнал хүртсэн байна. Иосиф Бродскийн намтар, бүтээлээр киног бүтээжээ. Энэ кинонд яруу найрагч Санкт-Петербург хотод ирж байгаа төсөөллийн талаарх уран зөгнөл гардаг. Кира Муратовын “Баян хуурын аялгуу” кино “ТУХН-ийн орнууд болон Балтын тэнгисийн орнуудын шилдэг кино” төрөлд “Ника” шагнал хүртлээ. Светлана Крючкова шилдэг жүжигчнээр шалгарсан байна. Шилдэг эрэгтэй дүр төрөлд Владимир Ильин болон Олег Янковскийд /нэхэн/ “Ника” шагнал олгожээ. Уламжлал ёсоор Ника шагналыг 15 төрөлд олгодог. Энэ бүх төрөлд түрүүлсэн хүмүүс далавчтай бурханы баримал авдаг байна.