Орос улсын нутаг дэвсгэрт өнөөдрөөс амин чухал эмийн жагсаалтад багтсан эм бэлдмэлийн үнийг улсаас зохицуулахаар боллоо. Энэ жагсаалтад олон улсын патентжуулаагүй 500 эмийн нэрийг багтсан гэж Эрүүл мэнд нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова хэллээ. Худалдааны 2000 орчим нэр бүхий эм байна. Бүртгэлтэй ийм хэмжээний эм бэлдмэл хомсдох учиргүй гэж тэрээр тэмдэглэв. Тус яам эмийн үнэ эрс өсч, буурахаас сэргийлж дээрх жагсаалтад ороогүй эмийн үнийг хянана.