Орос улсад өнөөдөр тэтгэврийн хэмжээг нэмлээ. Тухайлбал хөдөлмөрлөсөн тэтгэврийн хэмжээ 6,3 хувиар нэмсэн байна. Ийм тэтгэврийн дундаж хэмжээ 8 мянган рублээс давжээ. Нийгмийн тэтгэвэр 9 хувиар өсч, дунджаар 4500 гаруй рубль болсон байна. Үүнээс гадна Эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ахмад дайчдад Тэтгэврийн сангаас нэмж 1-5 мянган рублийн тэтгэмж олгоно. Эдийн засгийн амаргүй байдлыг үл харгалзан засгийн газар хүн амын нийгмийн хамгаалалт сул давхаргыг дэмжихийн тулд тэтгэврийг төлөвлөгөөнөөс гадна нэмэхээр шийдлээ хэмээн ерөнхий сайд В.Путин урьд мэдэгдсэн юм. Урьд тэтгэврийг 1-р сард индексжүүлсэн билээ. Энэ жил тэтгэврийн хэмжээг бараг 50 хувиар нэмэхээр төлөвлөж байна.