0Оросын эдийн засгийн өсөлт 2010 онд 5 хувьтай байна. “Россия-24” телевизийн мэдээллийн сувагт Засгийн газрын дэд сайд Александр Жуков энэ тухай мэдэгдэв. Оны эхэнд эдийн засаг гурван хувиар өсөх таамаг байсан юм. “Гэсэн ч эдийн засаг сэргэж байна” гэж засгийн газрын дэд сайд хэлэв. “Энэ нь хүн амын орлого өсч, ажилгүйдэл буурч, нийгмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шинэ боломж нээгдэж байгаа хэрэг” гэж тэрээр хэллээ.