Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд дэлхийн бүх улс орон нэгдэхийг уриалах шаардлагагүй гэж АНУ одооноос үзэж байна. Вашингтоны Карнегийн төвд болсон "дугуй ширээний уулзалтын" үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Сьюзан Берк энэ тухай мэдэгдэв. Одоо америкийн засаг захиргаа цөмийн аливаа гүрэн гэрээнд үл нэгдсэн тохиолдол бүрийг тусад нь хэлэлцэх бодолтой байгааг тэрээр тэмдэглэв. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ нь цөмийн зэвсэг, мөн үүнтэй холбоотой технологийг дэлгэрүүлэхэд хяналт тавих тухай олон улсын хэлэлцээр юм. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглаж, үйлдвэрлэж, судлах оролцогч бүх орны салшгүй эрхийг хэлэлцээрт бэхжүүлсэн байдаг. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1968 оны 6-р сарын 12-нд гэрээг сайшааж, 1968 оны 7-р сарын 1-ээс гарын үсэг зурахад нээлттэй болсон юм. Өнөөгийн байдлаар Израиль, Энэтхэг, БНАСАУ, Пакистанаас бусад  НҮБ-ын бүх орон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний оролцогч юм.