Өнөөдөр Москва хотод ОХУ-ын парламентын дээд танхим Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов УИХ-ын Орос-Монголын парламентын бүлгийн дэд дарга Д.Загджавтай уулзсан юм. Уулзалтын үеэр орос-монголын харилцааны хөгжлийн хэтийн төлөв тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг хэлэлцлээ. Хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж байгааг уулзалтад оролцогчид тэмдэглэв. Монгол улс 2011 оны 1-р сард Ази Номхон далайн парламентын 19 дэх чуулганыг зохион байгуулах тул Сергей Миронов Москва хотод зохион байгуулсан Ази Номхон далайн парламентын 15 дахь чуулганы материалыг монголын ажил нэгт нөхөддөө дамжуулсан юм. Оросын тал энэ мэт чуулганыг зохион явуулах туршлагаасаа хуваалцаж, туслахад бэлэн хэмээн Холбооны Зөвлөлийн дарга хэлсэн юм.