Төр засаг террористууд улс орныг тогтворгүйжүүлэх зорилтоо хэрэгжүүлэхийг боломж олгохгүй гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 3-р сарын 31-нд болсон ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдэв. Террористууд иргэний нийгмийг эвдэж, хүн амын дунд айдас хүйдэс, эмх замбараагүй байдал дэгдээхийг хүсч байна. “Бид ийм байдал гаргуулахгүй. Бидний хийх бүх зүйл улс орон, үндэстнээ нэгтгэхэд чиглэнэ. Дээрэмчдийн тухайд тэднийг бүгдийг илрүүлж, устгана” гэж Д.Медведев мэдэгдэв. Түүний үзэж байгаагаар 3-р сарын 29-нд Москва хотод, мөн 3-р сарын 31-нд Дагестаны Кизлярт болсон алан хядах ажиллагаа нь “Сүүлийн жилүүдэд Хойд Кавказд дахин идэвхжиж, бидний тэмцэж, мөн цаашид тэмцэх тэр террорист ажиллагааны нэг гинжийн үе” юм гэж ерөнхийлөгч хэллээ. Төр засаг Москва болон Кизлярт амь үрэгдэж, хохирсон бүх гэр бүлд дэмжлэг үзүүлнэ гэж тэрээр мэдэгдэв.