Орос улсын Бүгд найрамдах Халимаг улс болон Монгол улс хэдэн мянган километрийн зайтай оршдог. Гэсэн ч Монгол улстай хамгийн ойр оросын бүс нутаг юм. Газар зүйн хувьд бус харин угсаатан-соёлын хувьд ойр дөт юм. Бүгд найрамдах Халимаг улсад дөрвөн жилийн өмнө байгуулсан “Монголын мээдэлэл-соёлын төв” олон нийтийн байгууллага өнөө үед халимаг, монголын ард түмнийг ойртуулахад тус болж байна. Энэ байгууллагын гүйцэтгэх захирал Татьяна Озарева ОХУ-ын энэ бүс нутагт нэлээд нэр хүндтэй, ажил хэрэгч, сайхан бүсгүй юм. Тэрээр 2008 онд “Амжилт” ажил хэрэгч эмэгтэйчүүдийг шалгаруулах Бүх оросын 4-р уралдаанд олон улсын олон нийтийн ажиллагаа төрөлд түрүүлсэн юм. “Монголын мэдээлэл-соёлын төвд” эрхэлдэг түүний ажил үүнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Халимагууд Ази, Монголоос гаралтай гэдгийг бүгд мэдэнэ. Бид 400 жилийн тэртээ Поволжьед нүүдэллэн ирж, Орос улсын бүрэлдэхүүнд орсон юм. Гэхдээ хэл яриа ойролцоо, буддын шашин шүтдэг, соёл, уламжлал зэргээр бид монголчуудтай төстэй. Манай бүс нутагт монгол, халимаг үндэстэн гэрлэсэн цөөнгүй гэр бүл бий. Монгол оюутнууд мөн манайд сурдаг. Тиймээс халимагууд өвөг дээдсийнхээ эх нутгийг их сонирходог. Тиймээс бид халимаг, монгол үндэстнүүд боловсрол, соёлын харилцаагаар бие биенээ илүү сайн танихад тус болох “Монголын мэдээлэл-сёолын төв” олон нийтийн байгууллагыг байгуулсан юм. Улаанбаатар хотод 2006 онд болсон Дэлхийн монгол туургатны анхны чуулганы дараа Халимагт олон нийтийн энэ байгууллагыг байгуулсан. Татьяна Озаеваг энэ байгууллагын Зөвлөлд сонгожээ. Халимаг дахь энэ байгууллага Монголыг сонирхож байгаа, жүжигчин-дуучин, хөгжимчин-бүжигчин бүгд найрамдах улсын эрдэмтэд тухайлбал Халимагийн хүмүүнлэгийн судалгааны хүрээлэнгийн ажилтнууд, багш зэрэг янз бүрийн салбарт ажилладаг хүмүүсийг нэгтгэдэг. Халимгийн “Монголын мэдээлэл-соёлын төвийн” ажилтнууд өнгөрсөн жилүүдэд Монголын өдрүүдийг Халимагт зохион байгуулсан юм. Улаанбаатар хотын “Орос гимнази” сургуультай байгуулсан хэлэлцээрийн дагуу өдгөө энэ дунд сургуульд Халимаг багш нар орос хэл зааж байна. Тус төвийн хөрөнгөөр “Монголын эзэнт гүрний гал голомт” баримтат киног орос хэлээр орчуулж, Бүгд найрамдах  Халимаг улсын кино театраар гаргажээ. Үүнээс гадна “Монголын мэдээлэл-соёлын төв” Монгол улсын уран бүтээлийн олон төвийг нэгтгэдэг “Монголын соёлын ажилтнуудын холбоотой” нягт холбоо тогтоосон юм. Тэдний ачаар уран бүтээлчдээ солилцож байна. Бүгд найрамдах Халимаг улсын гавьяат жүжигчин Данар Шалханова саяхан Монгол улсад очсон гэж Татьяна Озаева ярьж байна. Монголын залуу авьяаслаг удирдаач, хөгжмийн зохиолч Түвшинсайхан түүний дуулсан хоёр халимаг дууг ердөө хоёр хоногт найруулан бичжээ. Тэнд түүний хоёр дууг бичсэн байна. Дууны бичлэгт морин хуурын аялгуу үнэхээр гайхалтай сонсогдож байсан. Ижил төстэй соёлтой тул монголын хөгжимчид үндэсний онцлогийг хадгалан дууны өнгийг зөв найруулсан болов уу. Данар Улаанбаатар хотод өөрийн цомгоо бичүүлэхийг мөрөөдөж байна. Халимагийн нэрд гарсан дуучны мөрөөдөл биелэх бүрэн боломжтой. Монгол анд нөхөд энэ талаар санал тавьж байсан юм. Одоо тэрээр, мөн Татьяна Озаева энэ зун Буриадад болох дэлхийн монгол туургатны 4 дэх чуулга уулзалтад бэлтгэж байна. Тэд энэ чуулганд Бүгд найрамдах Халимаг улсыг төлөөлөх төлөөлөгчийн бүрэлдэхүүнд багтжээ.
<сонсох>
Орчуулсан Г.Нарангарав