“Их наймын бүлгийн” Гадаад хэргийн сайд нар Канадад болсон уулзалтаар Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулан тус улсын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авахыг уриаллаа. Ираны асуудлаарх зөвлөлгөөн ойрын долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Иран энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр цөмийн зэвсэг бүтээж байж магадгүй хэмээн АНУ болон өрнөдийн хэд хэдэн орон үзэж байна. Тегеран ийнхүү буруутгаж байгааг бүгдийг няцаасан юм.