Улаан арми 70 жилийн тэртээ домогт Т-34 танк ашиглах болсон юм. Дээд зэргийн богино хугацаанд зөвлөлтийн зохион бүтээгчдийн хийсэн энэ танк дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд фашизмыг ялсан хамгийн танил бэлэг тэмдгийн нэг болсон юм. Тэр жилүүдэд Т-34 хамгийн шилдэг танк байсан. Өдгөө энэ танк олон орны зэвсэглэлд байдаг ч, ихэнх нь түүхийн дурсгалыг үүрэг гүйцэтгэж байна. Москва хотын Улаан талбайд болох Ялалтын 65 жилийн ойд зориулсан парадыг Т-34 танкаар нээнэ.