“Их хорийн” орнуудын зорилт “дэлхийн санхүүгийн системийг бэхжүүлж, дэлхийн илүү хүчтэй эдийн засаг цогцлуулах” явдал байна. АНУ, Франц, Их Британи, Канад, Өмнөд Солонгосын удирдагчдын “Их хорийн” ажил нэгт нөхөддөө хандсан хамтарсан илгээлтдээ энэ тухай өгүүлжээ. Торонто хотод 6-р сард болох “Их хорийн” дээд хэмжээний уулзалтад бэлтгэхтэй холбогдуулан Цагаан ордон мягмар гаригт ийм захидал тараасан байна. Бид хамтын хүчин чармайлтаар санхүүгийн систем бүрэн сүйрэхээс сэргийлсэн гэж захидалд өгүүлжээ. Гэхдээ хүрсэн амжилт өнөө хир хэврэг байна. Өнөөгийн хурцадмал байдал дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл байгааг гэрчилж байна. Бүх нийтийн сайн сайхан байдал, тогтвортой өсөлтөд тулгуурласан дэлхийн хүчирхэг эдийг засаг байгуулахын төлөө чармайх хэрэгтэй гэж таван орны удирдагч хэллээ.