Москвагийн метронд даваа гаригт үйлдсэн алан хядах ажиллагааны уршгаар амь үрэгдсэн хүмүүсийг нийслэл болон Оросын бусад хотод нутаглуулж байна. Сүүлийн үеийн мэдээгээр террористуудын бусармаг үйлдлийн улмаас 39 хүн үрэгдэж, 70 гаруй хүн эмнэлэгт байгаагаас заримын биеийн байдал тун хүнд байна. Террористууд москва хотынхныг айлгаж дөнгөсөнгүй. Метро урьдын адил зорчигчдоор дүүрэн, ард түмэн террористуудтай тэмцэхэд шийдвэр төгс байна. Эмгэнэлт хэрэг гарсан Лубянка, Парк Культуры метро өртөөнд хүмүүсийн цуваа гурав дахь өдөр тасрахгүй байна. Тэд цэцэг тавьж, зул өргөж байна. Энгийн өдрүүдэд газар дээрх унаа ашиглаж, метронд орох шаардлагагүй ч, олон хүн метрогоор зорчиж зэвсэгт этгээдүүдийн гарт үрэгдсэн хүмүүстэй эв санаа нэг болохоо илэрхийлж байна. Бараг бүх орон оросын ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ. Тэдний ихэнх нь энэ гай зовлонг дам мэддэг биш юм. Тэгэхлээр Москвагийн метронд болсон дэлбэрэлт дэлхий дахинаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээг дээшлүүлээд зогсохгүй, террорист аюул заналтай үр нөлөөтэй тэмцэхэд олон улсын тавцанд үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай болохыг хүлээн зөвшөөрөхөд хүрч байна. Канадад “Их наймын бүлгийн” Гадаад хэргийн сайд нарын хуралдаанаар тохиролцсон баримт бичигт энэ тухай оруулсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлсэн юм. “Их наймын бүлгийн” сайд нарын уулзалтад оролцогчид энэ халдлагатай холбогдуулан хамтарсан мэдэгдэл баталсан. Баримт бичигт болсон үйл явдлыг эрс буруушааж, терроризмтай тэмцэх олон улсын хүчин чармайлтыг өргөжүүлэх талаар шийдвэр төгс болохыг баталсан юм. Энэ террорист ажиллагааг сэдэж, зохион байгуулсан хүмүүс хариуцлагаас мултрахгүй гэдэгт би итгэлтэй байна. Оросын хууль сахиулах багууллагууд энэ хэргийг мөрдөн шалгахыг тэргүүн зэргийн зорилт хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Хэд хэдэн хувилбар боловсруулж, ирсэн мэдээллийг “халуун мөрөөр” шалгаж байна. Гэмт хэрэгт оролцсон этгээдүүдийг хүрээг тогтоосон. Москвад үйлдсэн балмад алан хядах ажиллагаанд хатуу, зарчмын хариу өгч, буруутныг илрүүлж, хамгийн ноцтой шийтгэл ногдуулна гэж ОХУ-ын Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев тус яаманд болсон зөвлөлгөөний үеэр лхагва гаригт мэдэгдсэн юм. Метронд дэлбэрэлт болсны дараагаар төр засаг “террорист” зүйл анги бүхий хуулийг сайжруулах шаардлагатай тухай ярьж эхэллээ. Олон нийт ч энэ санааг дэмжиж байна. Энэ тохиолдолд “сайжруулах” гэсэн үгийг иргэд “чангалах” хэмээх утгаар ойлгож байна. Олон хүний аминд хүрсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оноохоор хориглосныг цуцлах тухай ч ярьж байлаа. Оросын төр засаг террористудад ширүүхэн цохилт өгөх бодолтой байгааг өрнөдийн зарим олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “эргийг чангалах” гэж буй сэрэмжлүүлэг хэмээн таамаглажээ. Урьд энэ мэт эмгэнэлт хэрэг гарахад улс орны удирдлага хүн амд илүү их хяналт тавьж байсан. Энэ мэт таамаглал нь үндэслэлгүй хэмээн Үндэсний Стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Станислав Белковский үзэж байна. В.Путины үед Орос улс босоо засаглалыг сайшааж, янз бүрийн хязгаарлалт тогтоохыг дотроо зөвтгөж байлаа. Өнөөдөр тийм биш байна. Өнөөдөр ард түмэн төр засгаас ухаалаг тэнцвэрийг хүлээж байна: Аюулгүй байдлын салбарт хяналтыг чангалж, ардчилсан байдлаар зөөллөх тухай юм. Тэгэхлээр “боолт чангалах” тухай яригдахгүй. Ийм байр суурийг хамгаалах хүн өнөөгийн төр засагт байхгүй болов уу. Дагестаны Кизляр хотод лхагва гаригийн өглөө хоёр дэлбэрэлт болжээ. Цагдаагийн дүрэмт хувцас өмссөн амиа золиослогч этгээд хоёр дахь дэлбэрэлтийг үйлдсэн байна. Энэ үеэр амь үрэгдэж, шархадсан хүмүүс байна. Мөрдөн шалгалт явуулж байна. Энэ алан хядах ажиллагаа москвагийн метронд гарсан эмгэнэлт үйл явдалтай шууд холбоотой гэх байр суурь байна.

Орчуулсан Г.Нарангарав