Аюулын түвшинг өнгөөр тэмдэглэдэг америкийн системийн адил террорист аюул заналын түвшинг хүн амд мэдээлэх систем Орос улсад бий болно. Үндэсний терроризмтай тэмцэх хороо шинэ системийн талаарх төслийг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевт танилцуулна. Аюулын түвшинг мэдээлэхийн зэрэгцээ Холбооны шуурхай штаб, терроризмтай тэмцэх комисс, холбооны субъектын шуурхай штабуудын үйл ажиллагааны шинэ дүрэм нэвтрүүлнэ. Тэгэхлээр Терроризмтай тэмцэх үндэсний комисс, мөн бүс нутгийн шуурхай штабууд тодорхой нутаг дэвсгэрт онц байдлын горимын янз бүрийн хувилбарыг тогтоох боломжтой юм. Өнгөрсөн оны эцэст баталсан Орос улсад терроризмтай тэмцэх үзэл баримтлалд аюул заналын янз бүрийн түвшин тогтоохоор заасан юм.