2010 оны 3-р сарын 30-ны өдрийг Москва хотын метронд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх гашуудлын өдрөөр зарлав. Лубянка, Парк культурын өртөөнд 3-р сарын 29-нд алан хядах ажиллагаа болж олон арван хүн амь насаа алдсан юм. Олон мянган хүн өдрийн турш газар доорх метро өртөөнд орж, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн эмгэнэлт хэрэг гарсан газар цэцэг өргөж байв. Нүд ирмэхийн зуур цэцэг овоорч, зул өргөсөн байлаа. Метро өртөөнд урьд байгаагүй чимээ аниргүй байна. Олон хүний царайнд яагаад ийм зүйл тохиолдов оо? гэсэн асуулт тодорно.

Эмгэнэлт хэрэг гарсан газар дурсгалын самбар босгоно. (video)