Орос улсад терроризм үйлдсэн этгээдүүдэ ногдуулах шийтгэлийг хуулиар чангалж магадгүй байна. Хууль эрхийн болон шүүх асуудал эрхэлсэн хорооны хүрээнд байгуулсан ажлын хэсэг энэ асуудлыг хэлэлцэнэ гэж парламентын дээд танхим буюу Холбооны Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Александр Торшин тэмдэглэв. Орос улсад ялын дээд хэмжээг хориглосон тул цаазаар авах ял оноох тухай яриагүй гэж тэрээр тэмдэглэсэн байна. Сүүлийн үеийн мэдээгээр Москвагийн метронд хоёр удаа дэлбэрэлт болж 39 хүн амь насаа алдсан юм. Энэ үер эрүүл мэндээрээ хохирсон 70 гаруй хүн эмнэлэгт хэвтжээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Москвагийн метронд болсон алан хядах ажиллагааг “аймшигтай гэмт хэрэг” хэмээн нэрлэж, үүнийг зохион байгуулагчдыг илрүүлж, устгана хэмээн амласан юм. Ерөнхий сайд В.Путин тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг нэмэгдүүлэх үүрэг өгчээ.