Д.Медведев терроризм үйлдсэн хүмүүст ногдуулах шийтгэлийг чангалахыг үгүйсэгхгүй байна. Тэрээр шүүх системийг сайжруулах зөвлөлгөөний үеэр энэ тухай мэдэгдэв. Терроризмыг сэрэмжлүүлэх, ийм төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа яамдын ажлыг сайжруулахад чиглэсэн хууль эрхийн тусгай акт хэрэгтэй байна гэж Орос улсын ерөнхийлөгч үзэж байна. Хүн олноор цугладаг газар, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай байгааг тэрээр тэмдэглэв. Д.Медведев 3-р сарын 29-нд Москвагийн метронд болсон алан хядах ажиллагааг “аймшигт гэмт хэрэг” хэмээн нэрлэлээ. “Энэ алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг бид хүндэтгэж байна” гэж тэрээр хэллээ. Хойд Кавказтай холбоо сүлбээтэй террорист бүлэг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж Аюулаас хамгаалах алба үзэж байна.