Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев цөмийн туршилт хийсэн Умард Солонгосын эсрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хориг арга хэмжээ авахад Орос улс нэгдэх тухай зарлигт гарын үсэг зурлаа. ОХУ-ын хууль эрх зүйн дагуу үйл ажиллагаа явуулдаг аливаа хуулийн этгээд, хувь хүн, байгууллага, банк, аж ахуйн нэгж, улсын бүх байгууллага 2009 оны 6-р сарын 12-оос онцгой тогтоол гарах хүртэл БНАСАУ-д бүх төрлийн зэвсэг, үүнтэй холбоотой материал хэрэгсэл авахыг хоригложээ. Баримт бичигт зааснаар ОХУ-ын нутаг дэвсгэрээр, мөн ОХУ-ын нутаг дэвсгэрээс БНАСАУ-д бүх төрлийн зэвсэг, үүнтэй холбоотой материал хэрэгсэл тээвэрлэхийг мөн хоригложээ.