Орос улс энэ жил Арктикийн усанд геологи хайгуул хийнэ гэж Засгийн газрын дэд сайд Сергей Иванов мэдэгдэв. Хойд болон алс дорнодын тэнгисийг АНУ, Норвеги, Их Британийн усыг бодвол хэдэн зуун дахин цөөн судалсан байдаг. Каспийн болон Азовын тэнгийн усан доорх эх газрын үргэлжлэх хэсэгт өнгөрсөн жил геологи хайгуулын ажлыг бараг дуусгасан. Харин Оросын зүүн хэсгийн Арктикийн усыг байгал цаг уурын хүнд нөхцөл, ажлын өртөг өндөр зэргээс үүдэн бараг судлаагүй байна. Тэгэхлээр үүний нүүрс ус төрөгчийн нөөцийг ойролцоогоор 100 тэрбум тонн болзолт түлш хэмээн үнэлсэн юм. Хэтдээ тэнд нефть, хийн томоохон орд газар нээх магадлал өндөр хэмээн засгийн газрын дэд сайд үзэж байна.