0Сэтгэл зүйчид нийслэлийн метронд аймшигт дэлбэрэлт болсны дараа москва хотынхныг тайвшруулахад тусалж байна. Даваа гаригт 39 хүнийн аминд хүрсэн эмгэнэлт үйл явдал тохиолдсон ч, үүнээс хойш хоёр дахь өдөр 24 цаг ажиллаж байгаа “шууд утас” тасралтгүй дугарсаар байна. Сербскийн нэрэмжит нийгэм, шүүх сэтгэл зүйн улсын эрдэм шинжилгээний төвд өглөөний 8 цагт 600 орчим хүн утасдажээ. Онц нөхцөлд хохирогсдод туслах 15 жилийн туршлагаас харахад “шууд утсаар” эхний 6-8 цагт хохирсон хүмүүсийг ямар эмнэлэгт хүргэсэн зэрэг янз бүрийн мэдээлэл лавладаг гэж Сербскийн нэрэмжит нийгэм, шүүх сэтгэл зүйн улсын эрдэм шинжилгээний төвийн орлогч захирал Зураб Кекелизе ярив: Үүнийг залгаад өчигдөр мөн ялгаагүй эмгэнэлт үйл явдал гарах үеэр метронд явсан хүмүүс утасдаж эхэлжээ. Тэдний нойр нь хулжиж, айж, түгшиж, эмээх болсон байна. Өнөөдөр ч мөн ялгаагүй хүмүүс энэ шалтгаанаар утасдасаар байна. Үүнээс гадна гудамжинд гарч, метронд очиж, бусад төрлийн тээврийн хэрэгсэлээр үйлчлүүлэхээс эмээж байгаа хүмүүс утасдах болжээ. “Хоёр дахь шатны хохирогчид” утсаар хандаж эхэллээ. Тухайлбал онц байдлын төвд байгаагүй, энэ талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хөрш, танил талаасаа сонссон тэр хүмүүс утсаар холбогдож байна. Ажлын шугамаар алан хядах ажиллагааны хохирогч, тэдний ар гэрийнхэн, эмч, аврагч, сэтгүүлч зэрэг гэрчүүдтэй харилцаж байгаа тэр хүмүүс “хоёр дахь шатны хохирогч” хэсэгт багтаж байна. Кекелизийн хэлснээр тусламж авахаар хандаж байгаа бүх хүнд айх, нойргүйдэх, элдэв юм зүүдлэх, уйламтгай болох эсрэгээр ууцаарлах зэрэг ижил шинж тэмдэг илэрч байна. Ийм байдал 3-4 хоног үргэлжилнэ гэж профессор ярив. Гэмтлийн дараах мэдрэлийн өвчин хүмүүсийн тал орчим хувьд жил хүртэл хадгалагддаг байна. Энэ тохиолдолд сэтгэл зүйчийн зөвлөлгөө их чухал бөгөөд 95 хувийн тохиолдолд эдгэрдэг байна.


0Москвагийн метронд болсон дэлбэрэлтийн дараа сэтгэлийн дарамтанд байгаа хүмүүст өгөх ерөнхий зөвлөлгөө байхгүй гэж анагаах ухааны доктор Зураб Кекелизе хэллээ. Тухайн хүний айдас, дарамт хэд хоногийн дараа ч арилахгүй бол мэргэжлийн хүнд зайлшгүй хандах ёстой. Дэлхийд анх удаа сэтгэцийг сэргээн эмчлэх албыг Сербскийн төвд байгуулсан профессор Зураб Кекелизе аажимдаа хүн төрлөхтөн терроризмыг зэрлэг, хэрцгий байдалтай эн зэрэгцүүлж үзэнэ хэмээн ярив. “Гэм зэмгүй олон хүний аминд хүрч байгаа терроризмыг ямар ч дээд төсөөллөөр зөвтгөх аргагүй” гэж тэрээр үзэж байна.