Орос улсын цэрэг-тэнгисийн флот сүүлийн жилүүдэд дэлхийн далайд томоохон сургалтад оролцох хүчээ өргөжүүлж эхэллээ. Тэнгсийн сургалтад Балтын тэнгис, Хойд болон Номхон далайн флотын нисэх онгоц, хөлөг онгоц тухайлбал “Их Петр” хүнд атомын пуужингийн хэрэх хөлөг онгоц оролцоно. Хэрэх онгоц тэнгист хоёр сар байна гэж Хойд флотын төлөөлөгч Риа Новости агентлагт уламжлав. Хэрэх онгоц Атлант, Газар дундын тэнгис, Суэцийн сувгийг дайрч, Энэтхэгийн далайд Оросын Хар тэнгисийн флотын хөлгийн хамт сургуулилт хийнэ. Хойд флотын манлай хэрэх онгоц “Их Петр” нь усан дээрх томоохон байг устгах, оросын эргээс алс дайсны халдлагаас тэнгсийн нэгдлийг хамгаалах зориулалттай юм.