Орос улс олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд 2010 оны 1-р сард хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Гаитийн бүгд найрамдах улсад хүнс, тэргүүн зэргийн шаардлагатай бусад бараа хүргэнэ. НҮБ-ын Дэлхийн хүнс хөтөлбөр, мөн олон улсын бусад байгууллагын санд Орос улсын сайн дураар оруулсан хандиваар энэ тусламжийг үзүүлнэ гэж Онц байдлын яамнаас уламжлав. Орос улсын Онц байдлын яам болон НҮБ-ын Дэлхийн хүнс хөтөлбөр байгууллага 3-р сарын 4-нд жил тутмын харилцан ойлголцлын тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. НҮБ-ын шинжээчдийн дүгнэснээр Орос улс дэлхий дахинаа хүнсий аюулгүй байдлыг хангахад тэргүүлэгч орны нэг юм.