Москва дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг эргэн харах оролдлоготой эвлэрэхгүй. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Александр Яковенко өнөөдөр Орос улсын Гадаад хэргийн яамны Дипломат академид болж байгаа эрдэм шинжилгээ-онол практикийн хурал дээр ийнхүү мэдэгдэв. “Гитлерийн Германыг ялахад холбоотнуудын гүйцэтгэсэн үүргийг бид хэрхэвч бууруулахгүй, гэхдээ ялалтад ЗХУ-ын оруулсан хувь нэмрийг багасгаж, фашистуудын хань хамсаатнуудыг баатарлаг үйлс байгуулсан мэт өргөх эрх хэнд ч байхгүй”. “Энэ ялалт хэдэн үеэрээ дурсан санаж, ариглах ёстой бидний нийтийнх байсан, байсаар ч байна” гэж Яковенко тэмдэглэв. Халдан түрэмгийлэгч, хохирогчийг нэг самбарт байрлуулж, чөлөөлөгчдийг булаан эзлэгч мэт харуулах оролдлого нь ялангуяа Ялалтын 65 жилийн ойн өмнө ёс суртахуунгүй үйлдэл төдийгүй дэлхийн хамтын нийгэмлэгийг шууд сорьж байгаа хэрэг юм хэмээн дипломатч хэллээ. “Фашист дэглэмийг Ялахад ЗХУ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэнд Олон улсын хамтын нийгэмлэг хянамгай хандах ёстой” гэж тэрээр дүгнэн хэлсэн юм.