0Москвагийн метронд үйлдсэн алан хядах ажиллагаанд 39 хүн амь насаа алдлаа. Өчигдөр нэг хүн амьсгал хураасан байна. Эмнэлэгт 70 гаруй хүн байна. Өнөөдөр нийслэлд гашуудал зарлаж, Москвад амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна. Москва хотын метроны Сокольнический шугамын “Лубянка” болон “Парк культуры” өртөөнд даваа гаригийн өглөө 40 минутын зайтай хоёр дэлбэрэлт болсон юм. Амиа золииослогч хоёр эмэгтэй энэ алан хядах ажиллагааг үйлдсэн байж магадгүй хэмээн шинжээчид таамаглаж байна. Сокольнический шугамын галт тэрэг даваа гаригийн орой хэвийн горимоор зорчиж эхэлжээ. Москва хотынхон дэлбэрэлт болсон өртөөнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр ирж байна. Тэдний олонх нь өдөр бүр энэ маршрутаар ажилдаа очдог тул энэ өглөө амь үрэгдсэн хүмүүсийн төлөө харамсаж байгаагаа илэрхийлэхийг хүсчээ. Олон хүн нулимс дуслуулж байв. 24 хүн үрэгдэж, олон арван хүн шархадсан “Лубянка” өртөөний төвд тавьсан ширээн дээр хүмүүс цэцэг тавьсаар байна. Ерөнхийлөгч Д.Медведев хотын даргын хамт газар доош бууж, эмгэнэлт үйл явдал болсон газар цэцэг өргөв. Дэлбэрэлтийг зохион байгуулсан бүх хүнийг илрүүлж, устгана хэмээн Орос улсын ерөнхийлөгч тэмдэглэв. Эдгээр хүмүүсийг илрүүлж, устгана гэдэгт би огт эргэлзэхгүй байна. “Невский экспресс” хурдны галт тэргийг дэлбэлсэн этгээдүүдийг устгасан шиг бид бүгдийг устгана. Саяхан тэднийг үнсэн товрог болтол устгасан. Хэргийн гол нь үүнд биш. Хүний амь насыг буцаах аргагүй энэ л бидэнд хамгийн аймшигтай, хүнд санагдаж байна. Тиймээс ийм нөхцөлд биеэ хэрхэн авч явах талаар иргэддээ тайлбарлах нь бидний зорилт юм. Нөгөө талаас тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, мэдээлэх, орчин үеийн систем байгуулахын тулд холбооны төв, хотын захиргаа зэрэг биднээс хамаарах бүхнийг хийх хэрэгтэй. Орос улсын Ерөнхий сайд В.Путин Красноярскт хийх ажлын айлчлалаа зогсоож, даваа гаригийн орой Москвад хүрэлцэн ирсэн юм. Тэрээр нисэх буудлаас дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн талыг хүргэсэн Боткинскийн эмнэлэгийг зорьсон юм. Ерөнхий сайд тасгуудаар орж, шархатнуудтай ярилцаж, тусламж үзүүлэхэд эмнэлэгийгн хэрэгсэл, тоног төхөөрөм хангалттай эсэхийг сонирхолоо. Дэлбэрэлтэд хохиросон хүмүүст шаардлагатай бүхнээр тусалж, эм бэлдмэл, эмнэлэгт байхгүй бусад зүйлээр дутагдах ёсгүй хэмээн тэрээр хэллээ. Москва хотод өнөөдөр төрийн далбааг бөхийлгөж, зугаа цэнгээний бүх арга хэмжээг хойшлуулсан байна. Телевиз, радио компани зугаа цэнгээний хөтөлбөр, рекламыг эфирээс хасчээ.